2016-11-28 06:08

20-30 НАСНЫ БҮСГҮЙЧҮҮД АРЬСАА ХЭРХЭН АРЧЛАХ ВЭ?

 

 20-30 насны бүсгүйчүүд арьсаа хэрхэн арчлах вэ?

Нүднийхээ арьсыг залуу хэвээр нь үлдээхийг хүсвэл эртнээс нүдний тос хэрэглэж заншаарай

Бусдын алдаанаас суралцаж, залуу наснаасаа эхлэн өдөр бүр SPF-ийн агууламжтай нүдний тос хэрэглэж заншицгаая. Майамид үйл ажиллагаагаа явуулдаг арьсны эмч Алишиа Барбагийн хэлж буйгаар хүний бие дэх хамгийн нимгэн арьс гэгддэг нүдний эргэн тойрны арьснаас хөгшрөлтийн шинж тэмдэг хамгийн түрүүнд илэрдэг аж. Залуу наснаасаа эхлэн нүдний тос хэрэглэх нь уг хэсгийн арьсыг чийгшүүлж, тэжээл өгч, ирээдүйд үүсэх үрчлээсийг харьцангуй багасгах шидтэй. Барба өөрийн үйлчлүүлэгчиддээ олон төрлийн найрлагатай нүдний тосыг ээлжлэн хэрэглэхийг зөвлөдөг гэнэ. Тухайлбал эхлээд ретинолын агууламжтай тосыг коллаген нэмэгдүүлэх зорилгоор хэрэглэсэн бол, дараагаар нь чийгшүүлэх үйлчилгээ ихтэй гиалуроны хүчилтэй тос сонгож болох юм. Ингэснээр та арьсныхаа төрөл бүрийн давхарга ба бүтцэд нөлөө үзүүлж чадна.

SPF-ийн хүч чадлыг дутуу үнэлж болохгүй

"Нарны хэт ягаан туяа үргэлж биднийг эргэн тойрч байдаг. Гадаа бүрхэг байсан ч, таныг оффис дотроо сууж байсан ч, бүр машин бариад явж байхад хүртэл хэт ягаан туяа бидний арьсанд нөлөөлж байдаг". Нарны туяа нь бидний арьсыг хөгшрөхөд хүргэдэг хамгийн том шалтгаан юм. Тэгэхээр бүх улиралд, өдөр бүр, бүтэн жилийн турш SPF-ийн агууламжтай тос түрхэх нь үрчлээстэй болохоос айж буй бүсгүйчүүдийн зайлшгүй хийх ёстой алхам юм. Мөн гадуур явж байх үедээ SPF-тэй тосыг хоёр цаг тутам шинэчлэх хэрэгтэйг бүү мартаарай. Эс тэгвээс түрхсэн тос тань таныг хэт ягаан туяанаас хамгаалах нь битгий хэл, арьсанд тань илүү их хор уршиг учруулж болзошгүй юм.

Чийгшүүлэгч тос тогтмол хэрэглэж, хүзүү ба гарынхаа арьсыг халамжлахыг бүү мартаарай

Та ямар ч төрлийн арьстай байсан арьсаа заавал чийгшүүлж байгаарай. Хуурайшиж, хатсан арьсанд цагаасаа өмнө эхэлсэн үрчлээс үүсдэг. Дээр дурдсанчлан 20-30 насны бүсгүйчүүдийн арьсан дахь өөхөн булчирхай агшиж, арьс тийм ч тослог байхаа больдог тул чийгшүүлэгчийг аль болох их бас тогтмол хэрэглэх хэрэгтэй. Чийгшил сайтай арьс илүү уян хатан болж, үрчлээтэх нь бага байдаг.

Өдөр бүр нүүрээ цэвэрлэж байхаа бүү мартаарай

Өдөр бүр унтахаасаа өмнө нүүрээ сайтар цэвэрлэж байх нь бидний арьсны эрүүл мэндэд эерэгээр нөлөөлөх маш чухал алхам юм шүү. Энэ нь магадгүй хүн бүрийн мэддэг, ойлгомжтой зөвлөгөө байж болох ч, заримдаа залуу бүсгүйчүүд будгаа арилгалгүй унтах тохиолдол гардаг. Өдрийн турш цугларсан тоос шороо ба арьснаас ялгарсан тос нь косметик будагтай нийлснээр арьсны нүхийг бөглөж, батга, тууралт үүсгэх аюултай. Мөн косметик бүтээгдэхүүнүүд агаарт хөвж буй арьсыг гэмтээдэг чөлөөт радикалуудыг "барьж", өөртөө шингээдэг тул энэ нь цаашид үрчлээс үүсгэж, арьс нимгэрэхэд нөлөөлдөг юм.

 


Хэрэв таньд манай сайт таалагдаж байвал "LIKE" дарна уу

Нийт сэтгэгдэл: 0

АНХААРУУЛГА: Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү.
Дээрх мэдээ/нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх,
хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг таньд олгож байна.
Солих
Одоогоор сэтгэгдэл ороогүй байна. Хэрэв оруулвал та анхных нь болно
ШИНЭ МЭДЭЭ
ОДДЫН АМЬДРАЛ