2015-08-25 12:41

Хамгийн алдартай нь Кардашиан

“People” сэтгүүл сошиал ертөнцөд хамгийн алдартай уран бүтээлч, хувь хүнийг тодруулжээ. Тус сэтгүүл ялагчийг тодруулахдаа интернэт хэрэглэгчдээс санал авахгүйгээр инстаграм, твиттер, фэйсбүүк зэрэгтээ оруулсан зураг, мэдээ мэдээлэл нь хэрэглэгчдийн анхаарлыг хэр их татдаг зэргээс нь шалтгаалж, ялагчийг тодруулсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.

Энэхүү шалгаруултад реалити шоуны од Ким Кардашиан тэргүүлсэн байна. Тэрбээр твиттерт 14.5 сая, инстаграмд 9.9 сая, фэйсбүүк 22.8 сая дагагчтай юм. Кардашиан өөрийн олон нийтийн сүлжээнийхээ мэдээллийг хагас цаг тутамд шинэчилдэг аж. Тэрбээр инстаграмдаа шинэ зураг оруулахад хамгийн багадаа 40 мянгаас дээшгүй “like” цуглуулдаг байна.

Кардашианыг “сошиал ертөнцийн хатан хаан, түүнтэй өрсөлдөх өрсөлдөгч одоогоор байхгүй” хэмээн “People” сэтгүүл цахим хуудастаа бичжээ. Удаах байранд дуучин Бейонси, Тэйлор Свифт, Селена Гомез, Жастин Бибер болон Кардашианы хүйсээ солиулсан эцэг Кайтлин Женнер жагсчээ.

Харин сошиал ертөнцөд нэр хүнд нь огцом буурч, дагагчийн тоо нь эрс багасч буй уран бүтээлчээр дуучин Майли Сайрусыг нэрлэсэн байна. Тэрбээр фэйсбүүк ашигладаггүй бөгөөд инстаграм, твиттертээ ихэвчлэн нүцгэн зургаа байршуулдаг билээ.

эх сурвалж: shuud.mn


Хэрэв таньд манай сайт таалагдаж байвал "LIKE" дарна уу

Нийт сэтгэгдэл: 1

АНХААРУУЛГА: Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү.
Дээрх мэдээ/нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх,
хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг таньд олгож байна.
Солих
Уншигчидын бичсэн сэтгэгдэлд Goodnews.mn сайт хариуцлага хүлээхгүй болно
  1. so | 2017-03-18 15:06:00
    Sonin aimsghgiin yamar ch amidgralgui urt hiimel ch yum u sormuustai baij bolhuu
ШИНЭ МЭДЭЭ
ОДДЫН АМЬДРАЛ