2015-10-30 08:51

Адрина Лима: Хөөрхөн харагдахын тулд өлсөх шаардлагагүй

Victoria's Secret-2015” шоу хэдхэн хоногийн дараа зохион байгуулагдах гэж байна. Бразилийн супермодель Адрина Лима энэ удаагийн шоунд оролцож, хамгийн үнэтэй дотуур хувцсыг нь өмсөхөөр болсон билээ. Түүнтэй “Vogue сэтгүүл ярилцжээ.

 

 

-Нью Йорк хотноо зохион байгуулагдах “Victoria's Secret” шоу эхлэхэд ганцхан долоо хоног үлдлээ. Энэ удаагийн шоу өмнөхөөсөө хоёр дахин их зардлаар зохион байгуулагдаж буй юм. Урилгыг минь хүлээн авч, ярилцлага өгөхийг зөвшөөрсөнд баярлалаа Лима?

 

-Баярлалаа. Миний сэтгэл маш их хөдөлж байна. Өнгөрсөн оны шоу үнэхээр халуухан бас гайхалтай байсан. Бүх хүнд таалагдсан. Мөн энэ оны шоунаас хүмүүс их зүйлийг хүсч байгаа. Нуулгүй хэлэхэд, би ч гэсэн маш ихийг хүсч байна. Өмнөхөөсөө сайжирсан загварыг өмсөж, алхмаар байна.

 

-Хэзээнээс бэлтгэлдээ гарав?

 

-Ер нь би болон бусад охид байнга л бэлтгэлтэй байдаг. Өөрийнхөө зорилгыг умартаж, хойшоо суух эрх байхгүй. Дайны үед цэргүүд биенээсээ буугаа салгадаггүй шиг бид буу бус биеэ үргэлж бэлэн байдалд байлгадаг. Өнгөрсөн долоо хоногоос дизайнеруудын хувцсыг өмсөж, ерөнхийдөө жинхэнэ ажилдаа орж, алхаа зэргээ бэлдэж байгаа. Хоёр хоногийн өмнөөс өндөр өсгийт өмсч, хөлөө тайзанд дасгаж байна. Маргаашнаас эхлэн амрах болно. Маш удаан бэлтгэл сургуулилт хийлээ.

 

-Амрах гэсэн үү?

 

-Тиймээ. Тайзан дээр төгс харагдахыг хүсч байгаа бол сайн амарч, сайн хооллох хэрэгтэй. Миний дадал болсон зүйл. Би шоу эхлэхээс гурван хоногийн өмнө гэртээ амардаг. Тиймээс л эрч хүчтэй байдаг юм.

 

-Та намайг тайзны ард дагуулан ирлээ. Охид ч шаргуу хөдөлмөрлөж байна. Тэд бол өрсөлдөгчид. Тэднээс айхгүй байна уу?

-Тэд хөөрхөн, сайхан байж болно. Тэдний давуу тал залуу нас ч байж болно. Гэхдээ тулаанд туршлагатай нь ялдаг юм. /инээв/.

 

-Сайхан хэллээ. Өнгөрсөн оны бүрэлдэхүүн бага зэрэг өөрчлөгдөж, залуу охидоор хүрээгээ тэлжээ?

 

-Тиймээ, энэ удаагийн шоунд манай гэр бүл 13 шинэ сахиусан тэнгэрээр бүл нэмсэн. Тэдний гал мэт эрч хүч бидэнд дэмжлэг үзүүлж байгаа.

 

 

-Өнгөрсөн оны шоунд Алессандра Амбросио та хоёр хамгийн үнэтэй дотуур хувцсыг өмсөж, түүхэндээ анх удаагаа тайзан дээр хамтдаа алхсан. Тэр үеийн сэтгэгдлээсээ хуваалцаач. Энэ жил та хоёр хамтдаа алхах уу?

 

-Бид олон жил найзалж байна. Бид хоёр нэг нэгнийхээ сайн болон сул талыг мэднэ. Маш сайн өрсөлдөгчид. Олон жил бид шилдэг болохын тулд хангалттай хөдөлмөрлөсөн. Миний сайн найз мөн хамгийн хүчтэй өрсөлдөгч. Бид 20 гаруй жил тайзан дээр алхахдаа ганц удаа ч гар гараасаа хөтлөлцөн үзүүлбэр үзүүлж байгаагүй. Ганцхан жилийн өмнө мөрөөдөл биелсэн. Үнэхээр баяртай байна.  Харамсалтай нь шоуны нууц учир сүүлийн асуултад хариулж чадахгүй нээ. Ойлгоорой.

 

-Мэдээж хэрэг. Нууц гэж байлгүй яахав. Хоолны дэглэм барьж байна уу?

 

-Амарч байх үеийнхээс бага зэрэг турсан. Ажлын ачаалал болон бусад хүчин зүйлээс. Зохих ёсны хоолны дэглэм барьж байгаа. Өлсөж турах нь муу. Карьераа удаан хугацааны турш үргэлжлүүлэхийг хүсч буй бол өлсөх хэрэггүй. Загварын тайз өлсгөлөнгийн талбар биш. Хөөрхөн харагдахын тулд заавал өлсөх шаардлагагүй.

 

-Саяхан шоуны зохион байгуулагчид зарим бэлгээ задалсан. Дуучид. Селена Гомез, Тэйлор Свифт, Уекэнд нар ирж дуулна?

 

-Жил жилийн шоу давтагдашгүй байдаг. Гайхалтай дуу хоолой манай шоуг улам гэрэлтүүлдэг.

 

-Цаг хугацаа өнгөрөх тусам өнгөрсөн үеийн моделиуд залууст зайгаа тавьж өгч байна. Та хэзээ энэ шоуг орхих вэ?

 

-Өнөөдөр биш. Энэ тухай бодох дургүй.

 

Эх сурвалж: shuud.mn


Хэрэв таньд манай сайт таалагдаж байвал "LIKE" дарна уу

Нийт сэтгэгдэл: 0

АНХААРУУЛГА: Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү.
Дээрх мэдээ/нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх,
хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг таньд олгож байна.
Солих
Одоогоор сэтгэгдэл ороогүй байна. Хэрэв оруулвал та анхных нь болно
ШИНЭ МЭДЭЭ
ОДДЫН АМЬДРАЛ