2016-11-08 05:02

Женнифер Лауренсийн амжилтын нууц

Өнөө цагийн кино урлагийн өнгийг тодорхойлж байгаа авъяаслаг эмэгтэй жүжигчдийн нэг болох Женнифер Лауренс (Jennifer Lawrence) нь өдгөө дөнгөж 26 настай бөгөөд хамгийн залуудаа Оскарын шагнал хүртсэн нэгэн юм. Залуусын хүсэмжит бүсгүйгээр олон удаа тодорч байсан түүнийг АНУ-ын кино ертөнцийн нүүр царай гэж хэлэх нь ч бий. Тэгвэл хамтдаа шаргал үст, үзэсгэлэнтэй бүсгүйн сонирхол татам амжилтын нууцаар хамтдаа аялцгаая.

Женнифер Лауренсийн амжилтын нууц

 

1. Хүүхэд нас

 

Жүжигчин бүсгүй 1990.08.15-ны өдөр Луйсвилль, Кентаки (Louisville, Kentucky)-д төрсөн бөгөөд түүний аав нь барилгачин, ээж нь хүүхдийн зусланд менежер хийдэг хүмүүс байдаг аж. Тэрээр мөн хоёр ахтай бөгөөд тэднийг Бен болон Блэйн (Ben, Blaine) гэдэг аж. "Kammerer Middle School" дунд сургуульд элсэн орсон хэдий ч, Лауренс жүжигчин болох хүсэл мөрөөдөлдөө өөрийн эрхгүй хөтлөгдсөн гэдэг. Тэр ч үүднээсээ сургуулиа орхиж, Лос Анжелес хот руу жүжигчин болох гараагаа эхлүүлэхээр гэр бүлийн хамт хөлгийн жолоо залж байжээ.

 

Хүүхэд нас

2. Кино жүжигчин болохоос өмнөх амьдрал

 

Кино жүжигчин болох хүсэлтэй тэрээр шууд кино урлагийн салбарт хөл тавьж чадаагүй бөгөөд эхний ээлжинд төдийлөн нэрд гараагүй компаниудын реклам, зар сурталчилгаанд тоглож байв. Харин төд удалгүй түүнд телевизийн олон ангит цуврал болох "The Bill Engvall Show"-д дүр бүтээх боломж гарч ирсэн бөгөөд уг цувралд Lаурен Пийрсон (Lauren Pearson) гэх хүний том охины дүрд тоглосноор олонд танигдаж, кино жүжигчин болох гараагаа амжилттай эхлүүлэх үндэс болж өгчээ.

 

Кино жүжигчин болохоос өмнөх амьдрал

3. Амжилт дагуулсан дүр

 

"Winter's Bone" киноны "Rees Bone"-ийн дүр түүнд амжилт, багагүй алдар нэрийг авчирна гэж хэн санах билээ. Түүний дүрээ хэрхэн бүтээж, амилуулсан тухай дэлхийн алдарт "Rolling Stone" сэтгүүл "Тэр дүрээ гайхалтай гаргасан. Түүний нүдний харцнаас л энэ киноны гол үйл явдлыг шууд харж, мэдэрч байсан" хэмээн хэлж байжээ. 

 

Амжилт дагуулсан дүр

4. Карьер

 

"Winter's Bone" кинонд тоглосны дараа түүнд олон киноны саналууд ар араасаа ирэх болсон бөгөөд тэдгээрээс дурьдвал "Like Crazy", "The Beaver", "X Men: First Class" болон мэдээж хэрэг "The Hunger Games" зэрэг кинонуудыг нэрлэж болох юм. Түүнээс гадна 2012 онд тоглосон "The Silver Lining's Playbook" гэх кино түүнд дэлхийн кино урлагийн салбарын хамгийн нэр хүндтэй шагнал болох Оскарыг хамгийн залуудаа хүртсэн түүхэн дэх хоёр дахь жүжигчин гэсэн эрхэм хүндтэй нэр алдрын эзэн болох үндсийг тавьж өгчээ.

 

Карьер

5. Рекламны гэрээ

 

Саяхан Женнифер Лауренс дэлхийн алдартай брэндүүдийн нэг болох "Dior"-той хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурж, албан ёсных нь нүүр царайгаар тодорсон бөгөөд тэрээр уг хамтын ажиллагаанаас нэг жилд дунджаар 15-20 сая долларын ашиг хүртэх гэнэ.

 

Рекламны гэрээ

6. Хобби

 

Итгэх эсэх нь таны мэдэх хэрэг ч гэлээ, жүжигчин бүсгүйн хамгийн хийх дуртай зүйл нь хоол идэх аж. Төрөл бүрийн амттан болон орон орны хоолонд нугасгүй тэрээр "Marie Claire" сэтгүүлд өгсөн ярилцлагынхаа үеэр "Тийм ээ, миний хобби бол хоол идэх. Зарим телевизийн шоунд оролцохоос илүү надад амттай хоол идэх нь таатай санагддаг" хэмээн хэлж байсан байна. 

 

Хобби

7. Хайр дурлал

 

Залуу, халуухан, үзэсгэлэнт бүсгүй 2011 оноос эхлэн жүжигчин Николас Холт (Nicholas Hoult)-той болзож, хайр сэтгэлийн холбоотой болсон хэдий ч, хосуудын харилцаа төд удалгүй буюу 2 жилийн дараа дуусгавар болж  байжээ. Энэ талаар жүжигчин залуу "Бид сайтар ярилцсаны эцэст зам замаа хөөсөн нь дээр болохыг ойлгосон. Би түүнд сайн сайхныг хүссэн" хэмээн хэлж байсан нь тэднийг найзууд хэвээр үлдсэн хэмээн шар хэвлэлүүдээр шуурахад хүргэж байсан юм.

 

Хайр дурлал

8. "Twilight" кинонд тоглох байсан...

 

Түүний хувьд нэгэн үе кино сонирхогчдыг байлдан дагуулж байсан "Twilight" киноны гол дүрд тоглох байсан хэдий ч, найруулагч түүний оронд жүжигчин Кристен Стюарт (Kritsen Stewart)-ийг сонгосон байна. Гэвч өнөөдөр Женнифер Лауренсийг цус сорогчийн найз бүсгүйн дүрд илүү тохирох байсан тухай ярих хүмүүс олон байдаг аж. 

 

9. Бодит амьдрал дээр сайн харвадаг

 

Сонирхуулж хэлэхэд, тэрээр "The Hunger Games" киноны Кэтнисс Эвердин (Katniss Everdeen)-ийн дүр шиг ээ бодит амьдрал дээр сайн харвадаг нэгэн гэнэ. Энэ нь ч үнэн бөгөөд авъяаслаг залуу жүжигчин 2010 онд "Winter's Bone" кинонд тоглох үеэрээ нум сумаар харвах, морь унах зэргийг чадварлаг эзэмшсэн байна.

 

Бодит амьдрал дээр сайн харвадаг

10. Өглөгч нэгэн

 

Олонд танигдаж, амжилтанд хүрч эхэлмэгц тэрээр сайн дураараа олон нийтэд туслах сайн үйлсийн аянд нэгдэж, тусламжийн гараа сунгасаар ирсэн бөгөөд "DoSomething.org", "Feeling America", "The Screen Actors Guild", "The Thirst Project" болон "World Food Program" зэрэг сайн үйлсийн аян зохион байгуулдаг байгууллагуудыг байнга дэмжиж ажилладаг байна. Түүгээр ч зогсохгүй өөрийнхөө нэрээр "Jennifer Lawrence Foundation" гэх санг байгуулаад амжжээ. Тэрээр өөрийн сангаараа дамжуулан яаралтай тусламж хэрэгтэй байгаа хүүхэд багачуудад тусладаг гэнэ.

 

Өглөгч нэгэн


Хэрэв таньд манай сайт таалагдаж байвал "LIKE" дарна уу

Нийт сэтгэгдэл: 0

АНХААРУУЛГА: Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү.
Дээрх мэдээ/нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх,
хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг таньд олгож байна.
Солих
Одоогоор сэтгэгдэл ороогүй байна. Хэрэв оруулвал та анхных нь болно
ШИНЭ МЭДЭЭ
ОДДЫН АМЬДРАЛ