2016-12-12 08:06

Дохио харгалзахгүй эргэх уулзварын тоог нэмэв

Гэрлэн дохио харгалзахгүй эргэх уулзварын тоог нэмж байгааг нийслэлийн Засаг даргын тамгын газар /НЗДТГ/ өнөөдөр /2016.12.12/ танилцууллаа. Тухайлбал,

  • 32-ын тойргийн уулзвар
  • 100 айлын уулзвар
  • Дарь-Эхийн уулзвар
  • Тасганы овооны уулзвар
  • Эх нялхасын уулзвар
  • Төв шуудангийн уулзвар
  • 10 дугаар хорооллын уулзвар
  • 120 мянгатын уулзвар
  • АПУ-ын хойд уулзвар
  • ТЭЦ III арын уулзвар
  • Баруун дөрвөн зам буюу Амарсанаагийн уулзвараар тус тус ирэх Даваа гариг буюу арванхоёрдугаар сарын 19-нөөс эхлэн жолооч нар гэрлэн дохио харгалзахгүй баруун эргэдэг болно.

Нийслэлийн зам хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор хоёр сарын өмнөөс хамгийн их машин зорчдог дөрвөн уулзвараар жолооч нар гэрлэн дохио харгалзахгүй баруун эргэдэг болсон билээ. Улаанбаатар хотын Замын цагдаагийн албанаас боловсруулсан энэ журам үр дүнгээ өгч, Баруун, Зүүн дөрвөн зам, Гэсэр сүм, Саппорогийн уулзварын ачаалал 10-40 хувиар буурсан гэж НЗДТГ-аас мэдээллээ.

Улаанбаатар хотын Замын цагдаагийн албаны судалгаагаар уулзвар нэвтрэхдээ машинууд гэрлэн дохио үл хамааран баруун гар тийш чөлөөтэй эргэх нь уулзварын нэвтрэх чадварыг нэмэгдүүлнэ. Мөн тухайн уулзварт үүссэн түгжрэлийг 20 хувь багасгана гэсэн. Нийслэлийн хэмжээнд нийт 142 уулзвар байгаагаас 48 уулзвар нь баруун гар тийш чөлөөтэй эргэх боломжтой юм.

Гэхдээ дээрх уулзварт тогтмол асах нэмэгдэл ногоон гэрэл нь жолооч нарт давуу эрх олгохгүй. Зөвшөөрсөн гэрлээр уулзвар нэвтэрч яваа явган зорчигч, тээврийн хэрэгсэлд заавал зам тавьж өгч хөдөлгөөнийг үргэлжлүүлэх, аюулгүй байдлыг хангаж, хөдөлгөөнд оролцох шаардлагатайг цагдаа нар анхаарууллаа.


Хэрэв таньд манай сайт таалагдаж байвал "LIKE" дарна уу

Нийт сэтгэгдэл: 0

АНХААРУУЛГА: Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү.
Дээрх мэдээ/нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх,
хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг таньд олгож байна.
Солих
Одоогоор сэтгэгдэл ороогүй байна. Хэрэв оруулвал та анхных нь болно
ШИНЭ МЭДЭЭ
ОДДЫН АМЬДРАЛ