2016-12-21 02:00

УТААГ БУУРУУЛАХ ШИНЖЛЭХ УХААНЫ ҮНДЭСЛЭЛТЭЙ, БОЛОМЖИТ ШИЙДЭЛ БОЛОВСРУУЛАХЫГ ДААЛГАВ

Улаанбаатар хотын агаарын бохирдлын улмаас иргэдийн эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөлөл өсөн нэмэгдэж байгаа нь анхаарал татсан сэдэв болоод байна. Тиймээс утааг эрчимтэй бууруулах шинжлэх ухааны үндэслэлтэй, хамгийн боломжит шийдлийг боловсруулж Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Ерөнхий сайд холбогдох даалгасан байна.

"Шинжлэх ухааны академийг түшиглэсэн ажлын хэсэг хотын утааг арилгах тодорхой шийдэл гаргаж, Монгол Улсын Ерөнхий сайдад ойрын хугацаанд илтгэнэ" гэв.

Энэ талаар БСШУС-ын сайд Ж.Батсуурь "Эхлээд утааны асуудлыг төгс биш юмаа гэхэд их хэмжээгээр, илүү үр дүнтэй бууруулах хамгийн боломжит арга бүхий төслөө боловсруулж, Засгийн газрын хуралдаанд танилцуулна. Дараа нь түүнийгээ хэрэгжүүлнэ. Тийм учраас Монгол Улсын шинжлэх ухааны салбарын эрдэмтэн, судлаачдаас бүрдсэн ажлыг хэсгийг яаралтай байгуулж, томоохон тооцоо судалгааны үндсэн дээр шинжлэх ухааны үндэслэлтэй томоохон төсөл боловсруулж, ойрмогхон Засгийн газрын хуралдаанд танилцуулна" хэмээн мэдээлсэн байна. Харин ШУА-ийн Ерөнхийлөгч Д.Рэгдэл "Улаанбаатарын утааг арилгах суурь судалгааны ажлууд салбарын хүрээнд их хийгдсэн. Эдгээрийг үндэслэн утааг арилгах бодитой шийдэлтэй төслүүдийг одоог хүртэл боловсруулж хэрэгжүүлээгүй байдаг. Шинжлэх ухааны академийг түшиглэсэн ажлын хэсэг хотын утааг арилгах тодорхой шийдэл гаргаж, Монгол Улсын Ерөнхий сайдад ойрын хугацаанд илтгэнэ" гэж онцоллоо.

Үүнээс гадна томуу, томуу төст өвчнөөр өвдсөн хүүхдийн асран хамгаалагчид эмнэлгийн хуудас олгох, эмчилгээний төлбөрийг даатгалын сангаас гаргадаг байх нэмэлт өөрчлөлтийг холбогдох хуульд оруулах чиглэлээр ажиллахыг Ерөнхий сайд холбогдох сайд нарт даалгалаа. Эрүүл мэндийн яамны мэдээллээр улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний тархалт амбулаториор үйлчлүүлэгчдийн 5.5 хувийг эзэлж байна. Хэдий тийм боловч амьсгалын замын цочмог халдварын хүндрэлийн улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн тоо нэмэгдэж, орны тоог нэмэгдүүлсэн ч ачааллаа 10 хувиар давсан үзүүлэлттэй байгаа ажээ.


Хэрэв таньд манай сайт таалагдаж байвал "LIKE" дарна уу

Нийт сэтгэгдэл: 0

АНХААРУУЛГА: Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү.
Дээрх мэдээ/нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх,
хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг таньд олгож байна.
Солих
Одоогоор сэтгэгдэл ороогүй байна. Хэрэв оруулвал та анхных нь болно
ШИНЭ МЭДЭЭ
ОДДЫН АМЬДРАЛ