2016-12-09 04:24

Эрдэс баялгийн салбарын эдийн засагчид чуулна

"Монголын эрдэс баялгийн эдийн засаг, менежментийн нийгэмлэг" нь Эрдэс баялгийн салбарын санхүү, эдийн засаг, инженер-эдийн засаг, менежментийн чиглэлийн мэргэжилтэнүүдийн мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх, туршлага солилцох, харилцан хамтын ажиллагааг өргөжүүлэх замаар гишүүддээ үнэ цэнэ бий болгох зорилготой, төрийн бус байгууллага юм.

Нийгэмлэгийн үүсгэн байгуулагчдын шийдвэрээр бүх гишүүдийн анхдугаар хурал буюу "Анхдугаар Чуулган"-ыг 2016 оны 12-р сарын 16-ны 08;30 цагт ШУТИС-ийн Номын сангийн Е байрны 604 тоотод хуралдуулж, чуулганы ерөнхийлөгч, удирдах зөвлөл, хяналтын зөвлөлийг томилох тул салбарын мэргэжилтнүүдийг тус чуулганд хүрэлцэн ирж оролцохыг нээлттэй урьж байна.  

Бүртгэлийг С.Нандинцэцэг, 9902-6781 утсаар авна.


Хэрэв таньд манай сайт таалагдаж байвал "LIKE" дарна уу

Нийт сэтгэгдэл: 0

АНХААРУУЛГА: Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү.
Дээрх мэдээ/нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх,
хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг таньд олгож байна.
Солих
Одоогоор сэтгэгдэл ороогүй байна. Хэрэв оруулвал та анхных нь болно
ШИНЭ МЭДЭЭ
ОДДЫН АМЬДРАЛ