2016-12-12 06:36

ТЕХНОЛОГИЙН САЛБАРЫН ТОМООХОН КОМПАНИЙН УДИРДЛАГУУД ДОНАЛЬД ТРАМПТАЙ УУЛЗАНА

Технологийн салбарын томоохон компанийн удирдлагууд лхагва гарагт Дональд Трамптай уулзахаар болсон талаар “Recode”, “The Wall Street Journal” мэдээллээ.

Amazon”-ийн Гүйцэтгэх захирал Жефф Безос.

Сатъя Наделла, “Alphabet”-ийн Ларри Пэйж, “Facebook”-ийн Шериль Сэндберг, “IBM”-ийн Жинни Рометти нар багтаж байна. Түүнчлэн “Amazon”-ийн Гүйцэтгэх захирал Жефф Безос уулзалтад уригджээ. Хэдий тийм боловч тэрбээр оролцох эсэх нь тодорхойгүй байгаа аж. Жефф Безос АНУ-ын сонгуулийн өмнө Дональд Трампыг хүчтэй шүүмжилж байсан бөгөөд Бүгд Найрамдах намын төлөөлөгч ч гэсэн өөрийн Twitter-ээр дамжуулан Жефф Безосийн эзэмшдэг “Washington Post”-ийг онилж байсан юм. Лхагва гарагт болох уулзалтаар ямар сэдвийг хөндөх нь тодорхойгүй байна. Гэхдээ Дональд Трамп эдгээр компаниудын үйлдвэрлэлийг АНУ руу нүүлгэх талаар байр сууриа илэрхийлж байсан талаар хөндөгдөх нь гарцаагүй.


Хэрэв таньд манай сайт таалагдаж байвал "LIKE" дарна уу

Нийт сэтгэгдэл: 0

АНХААРУУЛГА: Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү.
Дээрх мэдээ/нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх,
хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг таньд олгож байна.
Солих
Одоогоор сэтгэгдэл ороогүй байна. Хэрэв оруулвал та анхных нь болно
ШИНЭ МЭДЭЭ
ОДДЫН АМЬДРАЛ