2016-12-19 09:08

Мөнгөний бодлогын хүүг 14 хувь болголоо

Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл өнөөдөр /2016.12.19/ хуралдаж, мөнгөний бодлогын хүүг нэг нэгжээр буюу 14 хувь болгож буурууллаа. Төв банк өнгөрсөн наймдугаар сард бодлогын хүүгээ 11.5 хувиас 4.5 хувиар нэмж, 15 хувь хүргэсэн юм. Ингэснээр төгрөгийн уналтыг ззогсоож, ам.долларын өсөлтийг тогтворжуулна гэж тайлбарлаж байсан юм. Тэгвэл Мөнгөний бодлогын зөвлөлийн өнөөдрийн хурлаар 14 хувь болгож бууруулсан нь эдийн засагт эерэг нөлөө үзүүлнэ гэж үзэж байгаа аж. Мөнгөний бодлогын хүүг зөвхөн Монголбанк бууруулж байгаа зүйл биш дэлхийн улс орнууд ч гэсэн мөнгөний бодлогын хүүгээ бууруулах жишиг барьж байгаа. Тиймээс бид олон талын судалгаа, шинжилгээг үндэслэн ийнхүү бодлогын хүүг бууруулж байгаа гэж Монголбанкны захирал Н.Баяртсайхан хэллээ.

Бодлогын хүүг өндөр байх тусам арилжааны банкуудын төв банкинд мөнгө хөрөнгөө эрсдэлгүй, найдвартай хадгалуулах сонирхол нэмэгддэг. Тэр хэрээр арилжааны банкуудын гадагш буюу хувийн хэвшил рүү зээл гаргах сонирхол буурч, зээлийн хүүгээ нэмэгдүүлдэг. Бодлогын хүү буурсанаар арилжааны банкууд зээлийн хүүгээ тодорхой хэмжээгээр бууруулах боломж бүрдэх юм.


Хэрэв таньд манай сайт таалагдаж байвал "LIKE" дарна уу

Нийт сэтгэгдэл: 0

АНХААРУУЛГА: Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү.
Дээрх мэдээ/нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх,
хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг таньд олгож байна.
Солих
Одоогоор сэтгэгдэл ороогүй байна. Хэрэв оруулвал та анхных нь болно
ШИНЭ МЭДЭЭ
ОДДЫН АМЬДРАЛ