2016-12-19 09:09

“Тавантолгойн 49 хувийг зарах асуудлыг дэмжинэ”

Тавантолгойн хөрөнгө оруулагчтай хийх албан ёсны хэлэлцээ энэ сарын 21-нд эхэлнэ гэсэн мэдээлэл байгаа. Аравдугаар сарын 9-нд Уул уурхайн, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдоржоор ахлуулсан ажлын хэсэг Хятадын төрийн өмчит “Шинхуа” группынхэнтэй уулзсан. Уулзалтын дараа Ц.Дашдорж сайд хэлэхдээ “Тавантолгой ойрын өдрүүдэд халуун сэдэв” болно гэсэн юм. Тэгвэл Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах нь зөв үү, Засгийн газраас ямар шаардлага тавьж байгаа вэ гэсэн асуудлаар МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваагаас тодруулаа.

Тэрбээр “Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулна гэдгээ манай нам амалсан. Тавантолгойг ямар хувилбараар эргэлтэд оруулах вэ гэсэн Засгийн газрын  байр суурь бий. Тэр хүрээнд би ойлголттой байгаа. Өөрөөр хэлбэл, Тавантолгойг 49:51 гэсэн хувилбараар эргэлтэд оруулахаар яригдаж байгаа. Тавантолгойн  49 хувь дээр Хятадын “Шинхуа” компани оролцоод явах бол 51 хувьд нь Монголын компаниуд байна гэсэн ойлголттой байна. Бид аливаа асуудлыг өөлж, гоочлоод байх юм бол том төсөл явахгүй. Тиймээс Засгийн газраас оруулж байгаа саналыг анхааралтай ажиглаж байна. Засгийн газар холбогдох хүмүүстэй яриа хэлцэл хийгээд, үр ашигтай гэж үзээд, саналаа УИХ-д оруулаад ирэх юм бол батлаад явуулах ёстой гэсэн байр суурьтай байгаа” гэв.


Хэрэв таньд манай сайт таалагдаж байвал "LIKE" дарна уу

Нийт сэтгэгдэл: 0

АНХААРУУЛГА: Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү.
Дээрх мэдээ/нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх,
хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг таньд олгож байна.
Солих
Одоогоор сэтгэгдэл ороогүй байна. Хэрэв оруулвал та анхных нь болно
ШИНЭ МЭДЭЭ
ОДДЫН АМЬДРАЛ