2016-12-21 01:56

ИРГЭД МОБАЙЛ БАНКИЙГ ИЛҮҮД ҮЗЭХ БОЛЖЭЭ

Иргэд интернет банктай харьцуулахад гар утасны хэрэглээнд тулгуурласан мобайл банкийг сонгох хандлага түгээмэл байдаг талаар Төв банкнаас оны эхэнд мэдээлж байв. Энэхүү хандлага оны III улиралд хэвээр байгааг сүүлийн тайлангаас харж болохоор байна.

Тухайлбал, мобайл банкийг нийт хөдөлгөөнт банкны системд хэрэглэгчээр бүртгэгдсэн иргэдийн 56.7 хувь нь сонгосон байна. 2016 оны III улиралд мобайл банкаар дамжуулан хийсэн гүйлгээний тоо 8.6 сая, харин хийсэн нийт гүйлгээний үнийн дүн 1.87 их наяд төгрөг байжээ. Интернет банкны үйлчилгээний тухайд тайлант хугацаанд ердөө 59 мянга 127 хүн шинээр бүртгүүлж, нийт хэрэглэгчдийн тоо мобайл банкны 142.4 мянган хэрэглэгчээс 2.4 дахин бага байна. Гүйлгээний дийлэнх болох 47 хувийг тухайн банкны данс хооронд хийсэн шилжүүлэг эзэлж байгаа бол өөрийн данс хооронд хийсэн шилжүүлэг зургаан хувийг, мөнгөн хадгаламжийн гүйлгээ 35 хувийг бүрдүүлжээ.

Харин зээлийн эргэн төлөлт хоёр хувийг бүрдүүлсэн байна. Мөн иргэд нийт шилжүүлгийн хамгийн бага хувь болох нэг орчим хувийг төлбөр гүйцэтгэхээр хийжээ. Түүнчлэн интернет банкаар дамжуулан гадаад төлбөр тооцоо хийх байдал бага байгаатай холбоотойгоор интернет гүйлгээнд хамгийн түгээмэл ашиглагдаж байгаа мөнгөн тэмдэгт нь төгрөг байгаа аж.


Хэрэв таньд манай сайт таалагдаж байвал "LIKE" дарна уу

Нийт сэтгэгдэл: 0

АНХААРУУЛГА: Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү.
Дээрх мэдээ/нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх,
хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг таньд олгож байна.
Солих
Одоогоор сэтгэгдэл ороогүй байна. Хэрэв оруулвал та анхных нь болно
ШИНЭ МЭДЭЭ
ОДДЫН АМЬДРАЛ