2016-11-14 06:37

ДЭЛХИЙН ХАМГИЙН ӨНДӨР НАСТАЙ ЗАГВАР ӨМСӨГЧИД

Daphne Selfe 
1928 онд төрсөн тэрээр өдгөө 88 настай бөгөөд анх 21 настайгаасаа буюу 1949 оноос эхлэн загварын тайзнаа алхжээ. “Дэлхийн хамгийн хөгшин Мэргэжлийн загвар өмсөгч” хэмээх Гиннесийн рекордын эзэн тэрээр өнгөрсөн онд хувцас загварын тухай The Way We Wore хэмээх ном бичин гаргасан байна

Carmen Dell’Orefice

Өдгөө 84 насыг зооглож буй Америк эмэгтэй дэлхийн хамгийн өндөр настай моделууд дундаа хамгийн алдартай нь. Загварын ертөнцөд анх 15 настайдаа хөл тавьсан даруйдаа дэлхийн алдарт Vogue сэтгүүлийн нүүрийг чимж байсан түүний амжилтын зам тийм ч дардан байгаагүй билээ. Амьдралын эрхээр Загварын ертөнцөд олон ч удаа орж, гарсан тэрээр хамгийн сүүлд 80 насандаа эргэн ирсэн байна.

Valerie Pain

Загвар өмсөгч болох мөрөөдлөө 60 насандаа биелүүлсэн гэвэл та итгэх үү? 2009 онд Лондон хотын загварын 7 хоногт оролцож загварын тайзнаа 65 настайдаа алхсан нь тухайн үедээ хэвлэлээр шуугиж байлаа. Түүнд хувцасаа өмсүүлэхээр булаацалдсан загвар зохион бүтээгчид тухайн үед олон байсан тухай тэрээр нэгэн ярилцлагадаа дурдаж байжээ. Олон эмэгтэйчүүдэд нас бол тоо гэдэгийг өөрийн бодит амьдралаар харуулж чадсан энэ эмэгэй өдгөө 73 настай билээ.

Lauren Hutton

1963 оноос өнөөдрийг хүртэл загварын тайзнаас буугаагүй Америкийн Модель, жүжигчин тэрээр өдгөө 72 настай. 1973 онд Revlon Cosmetics-ийн нүүр царай, 1993 онд Calvin Klein брэндийн модель болж байсан тэрээр загвар өмсөхийн хажуугаар жүжигчний карьер эхлүүлээд мөн багагүй хугацаа өнгөрсөн билээ. 2014 онд Английн алдарт IMG Model Agency-н Special Bookings моделуудын нэгд нэрлэгдсэн байна

Yasmina Rossi

59 насандаа Алдарт Hermes, Marks & Spenser, Macy’s брэндүүдийн нүүр царай болж олон залуу охидыг ардаа хаясан тэрээр Франц улсын иргэн. Тэрээр гоо сайхнаа ийнхүү өдийг хүртэл гэрэлтүүлж чадаж байгаа нууцаа хуваалцахдаа ердөө л эрүүл хооллолт хэмээн тайлбарладаг байна.


Хэрэв таньд манай сайт таалагдаж байвал "LIKE" дарна уу

Нийт сэтгэгдэл: 0

АНХААРУУЛГА: Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү.
Дээрх мэдээ/нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх,
хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг таньд олгож байна.
Солих
Одоогоор сэтгэгдэл ороогүй байна. Хэрэв оруулвал та анхных нь болно
ШИНЭ МЭДЭЭ
ОДДЫН АМЬДРАЛ