2016-11-15 07:37

Арслан үгэнд орохгүй зулзагаа шийтгэх гэж байгаад эрслэндээ “загнуулав”

Вашингтоны Үндэсний амьтны хүрээлэнд тун хөгжилтэй гэмээр нэгэн үйл явдал болжээ. Тус хүрээлэнгийн арслангийн гэр бүлд болсон хэрэг.

Сахилгагүй гүюг эцэг арслангаараа тоглож, араас нь гэтэж байгаад сүүлнээс нь хазаж гэнэ.

 

 

Үүнд уурссан эцэг арслан зулзагаа шийтгэхээр болж араас нь хөөж байгаад дарж унагажээ.

 

 

 

Яг энэ үед эрслэн нь гарч ирээд зулзагаа өмөөрч эрэгчин рүүгээ архирчээ. Эмэгчингийнхээ үгийг ямар хүлээцтэй, мөн гэмшсэн байдлаар сонсож буй арслангийн зургийг харсан хүмүүс бүх эрчүүд энэ арслангаас үлгэр аваасай хэмээн хошигнож байгаа аж.

 

 

Түүгээр зогсохгүй “үргэлж эмэгтэйчүүдийн зөв” хэмээн эдгээр зурагт нэр өгчээ.

 

Хэргийн эзэн сахилгагүй нөхөр энд тоглож явна.


Хэрэв таньд манай сайт таалагдаж байвал "LIKE" дарна уу

Нийт сэтгэгдэл: 4

АНХААРУУЛГА: Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү.
Дээрх мэдээ/нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх,
хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг таньд олгож байна.
Солих
Уншигчидын бичсэн сэтгэгдэлд Goodnews.mn сайт хариуцлага хүлээхгүй болно
  1. zochin | 2017-08-17 15:20:00
    Hoorhon yumaa yug l ene arslantai l adilhan baimaar yum bna da erchuud
  2. Зочин | 2017-06-09 05:59:00
    thug life
  3. Хангай | 2017-02-08 01:21:00
    Ха ха гоё мэдээ байна.
  4. zochin | 2016-11-25 08:55:00
    araatan hurtel uree hairlah or nimgn bdg gehr ogshmr getel araatns dor hums olshirsonn haramsaltai.
ШИНЭ МЭДЭЭ
ОДДЫН АМЬДРАЛ