2015-06-17 11:56

Дуучин Анугийн том охиноо хөхүүлж буй зураг нь олны анхаарлыг татав

anuholhund7sar

Анх “Гала” хамтлагаас урлагийн гараагаа эхэлсэн дуучин Ану буюу Ч.Уранхолбоо ээж болоод уран бүтээлээсээ хөндийрч нам гүмхэн байгаа. Хувийн амьдралаа ихэд нууцалдаг тэрээр дахин хөөрхөн охины ээж болсон билээ. Мөн саяхан олны анхаарлыг үргэлж татдаг сайхан бүсгүй маань хөл хүнд 7 сартай байх үеийнхээ зургаа олонд дэлгэсэн. Түүнийг анхны охиноо төрүүлэх үед тээгч эхээр төрүүлсэн хэмээн амтай болгон ярьж байсан. Тэгвэл тэдний яриа худлаа болохыг жирэмсэн үеийн зургаараа баталсан. Тэр ч бүү хэл хоёр хөөрхөн охинтой болсон ч гоо сайхнаараа байгаа дуучин маань том охиноо хөхүүлж байгаа зургаа ч цахим хуудаснаа нийтэлсэн юм.  Тэрээр “Хоёр нас хүртэл нь хөхүүллээ. Одоо дүүгээ бодох хэрэгтэй учраас мөөмнөөс нь гаргана” хэмээжээ. Түүний том охиноо хөхүүлж буй зураг нь ч цахим хуудасны найзуудынх нь анхаарлыг ихэд татсан юм.

Эх сурвалж: Шуурхай.мн


Хэрэв таньд манай сайт таалагдаж байвал "LIKE" дарна уу

Нийт сэтгэгдэл: 1

АНХААРУУЛГА: Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү.
Дээрх мэдээ/нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх,
хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг таньд олгож байна.
Солих
Уншигчидын бичсэн сэтгэгдэлд Goodnews.mn сайт хариуцлага хүлээхгүй болно
  1. boloroo | 2016-10-28 18:54:00
    eh hvn eej hvn iimel baidag biz de
ШИНЭ МЭДЭЭ
ОДДЫН АМЬДРАЛ