2016-12-21 02:05

ОБЕГ: 15 АЙМГИЙН 110 СУМ, НИЙСЛЭЛИЙН НЭГ ДҮҮРЭГТ ӨВӨЛЖИЛТ ХҮНДРЭЭД БАЙНА

Монгол Улсын нийт нутгийн 70 хувьд цастай байгаагийн улмаас 15 аймгийн 110 сум, нийслэлийн нэг дүүрэгт өвөлжилт хүндэрсэн талаар ОБЕГ-аас мэдээллээ. Ялангуяа баруун, төв, зүүн аймгуудын зарим газраар тал газраа 25-35 см, уулархаг газар, гуу жалгандаа 40-90 см-ийн зузаан нягтарч, хатуурсан цастай байгаа аж. 

Баруун, төв, зүүн аймгуудын зарим газраар тал газраа 25-35 см, уулархаг газар, гуу жалгандаа 40-90 см-ийн зузаан нягтарч хатуурсан цастай байна.

Сарын сүүлээр Дархадын хотгор болоод хангайн бүсийн уулархаг нутгаар шөнөдөө хасах 50 хэм, өдөртөө хасах 25-35 хэм хүрч хүйтрэх төлөвтэй байгаа тул иргэд, малчид бэлтгэлтэй байхыг анхааруулж байна. Улсын хэмжээнд 60.8 сая мал өвөлжиж байгаагаас аймаг, сум дундын, тусгай хэрэгцээний болон хилийн зурвас отрын бүс нутгаар 16148 малчин өрхөд 6.6 сая толгой мал өвөлжих аж. Өвөлжилтийн хүндрэлийг даван туулахад Монгол Улсын Засгийн газраас Архангай, Баян-Өлгий, Булган, Дорнод, Завхан, Сэлэнгэ, Сүхбаатар, Төв, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий зэрэг 12 аймагт 1.1 тэрбум төгрөг, мөн 21 аймагт 630 сая төгрөгийн үнэ бүхий хүн эмнэлгийн автомашин олгож, урьдчилан сэргийлэх ажлыг эртнээс зохион байгуулах, өвөлжилтийг хохирол багатай даван туулах зорилгоор олон улсын байгууллагаас дэмжлэг, туслалцаа хүсээд байгаа юм.

Цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээгээр 2017 оны нэг, хоёрдугаар сард цас ихтэй газруудаар олон жилийн дунджаас ахиу хур тунадас орж, хүйтэн байх төлөвтэй байгаа ажээ.


Хэрэв таньд манай сайт таалагдаж байвал "LIKE" дарна уу

Нийт сэтгэгдэл: 0

АНХААРУУЛГА: Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү.
Дээрх мэдээ/нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх,
хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг таньд олгож байна.
Солих
Одоогоор сэтгэгдэл ороогүй байна. Хэрэв оруулвал та анхных нь болно
ШИНЭ МЭДЭЭ
ОДДЫН АМЬДРАЛ