2016-12-05 04:04

Ц.Мөнх-Оргил: БНХАУ-тай хэлэлцээрээ эхлүүлэхээр ярьж байна

  • БНХАУ Монголын талтай хийх уулзалт, айлчлалуудаа хойшлуулах шийдвэр гаргасан. Тэгвэл хэд хоногийн өмнө ӨМӨЗО-ны Хөгжил шинэчлэлийн хорооноос Боомтын хураамжаа нэмэгдүүлэх шийдвэр гаргажээ. Ямар учраас боомтын хураамжаа нэмэгдүүлж байгаа талаар болон уулзалт айлчлалын тов гарсан эсэхийг Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргилоос тодрууллаа.

-БНХАУ-ын талаас боомтын хураамжаа нэмсэн байна. Ямар учраас хураамжаа нэмсэн бэ? Аль, аль боомтууд хамаарах вэ? 

-Хураамж нэмсэн асуудлыг БНХАУ-ын холбогдох байгууллагаас тодруулсан. 2016 оны арваннэгдүгээр сарын 2-ны өдөр ӨМӨЗО-ны Хөгжил шинэчлэлийн хорооноос “Боомтын үйлчилгээний төлбөрийг нэмэгдүүлэх тухай” тогтоол гаргасан байдаг. Ингэхдээ Гашуун сухайт- Ганц мод боомтын хураамжаа нэмэгдүүлсэн. Тухайлбал, өмнө нь нэг тонн нүүрнээс таван юанийн төлбөр авч байсан. Үүнийг нэмэгдүүлээд нэг тонн нүүрснээс найман юанийн татвар авдаг болсон байна. Мөн нэг машинаас 10 юанийн төлбөр авдаг болж байгаа юм билээ. Өмнө нь зэсийн нэг тонн баяжмалаас таван юанийн талбар авч байсныг үнийн дүнгийн 0,2 хувь болгосон байгаа юм. Өөрөөр хэлбэл, өмнө нь огт авч байгаагүй биш авч байсан гэсэн үг. Төлбөрөө ийнхүү нэмэгдүүлэх шийдвэр нь арваннэгдүгээр сарын 2-нд буюу Далай ламын айлчлалаас өмнө гарсан бөгөөд хэрэгжүүлэх шийдвэр нь арваннэгдүгээр сарын 22-нд гарсан байсан.

Төлбөр нэмэгдсэнтэй холбоотойгоор жилдээ, Монгол Улсын ААН-үүд ойролцоогоор 12.3-12.5 сая ам.долларын нэмэлт төлбөр өгнө гэсэн үг. Энэ төлбөр хэр удаан үргэлжлэх, ямар үр дагавартай, хураамжаа буулгах боломжтой эсэх талаар бид жич ярилцаж байна. 

-Далай ламын айлчлалтай холбоотойгоор БНХАУ-д хийх айчлалууд зогсоод байгаа шүү дээ. Тэгвэл энэ талаар тус улстай харилцаагаа сэргээх тухай ямар нэгэн яриа хэлэлцээр хийсэн үү? 

-Бид ярьж байгаа. Аль болох хурдан сэргээх хүсэлтэй байна. Ажлын уулзалтууд, яриа хэлэлцээрээ эхлүүлмээр байна гэдэг асуудлуудаа тавьсан.

-Дуучин Амараа ОХУ-ын Элчин сайдын яамны дипломат ажилтанд зодуулсны улмаас сэхээнд байгаа гэсэн. Танд энэ талаар мэдээлэл ирсэн үү? 

-Ямар Амараа. Мэдэхгүй. Би тийм зүйл ёстой сонсоогүй юм байна. Манай хэвлэлийн төлөөлөгчтэй холбогдоод энэ талын мэдээлэл авчих уу.


Хэрэв таньд манай сайт таалагдаж байвал "LIKE" дарна уу

Нийт сэтгэгдэл: 1

АНХААРУУЛГА: Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү.
Дээрх мэдээ/нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх,
хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг таньд олгож байна.
Солих
Уншигчидын бичсэн сэтгэгдэлд Goodnews.mn сайт хариуцлага хүлээхгүй болно
  1. Зочин | 2016-12-05 04:13:00
ШИНЭ МЭДЭЭ
ОДДЫН АМЬДРАЛ