2016-12-09 04:54

Эрдэнэт үйлдвэрийн Техник эдийн засгийн үндэслэлийн гүйцэтгэлийг танилцууллаа

 

Эрдэнэт үйлдвэр ХХК

Эрдэнэт үйлдвэр ХХК

“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Техник эдийн засгийн үндэслэлийн гүйцэтгэлийг танилцуулах техникийн зөвлөлгөөн боллоо. Тус үйлдвэрийн Техник эдийн засгийн үндэслэлийн шинэ төлөвлөгөөг Улаанбаатар хотын “Голден поржект” компани боловсруулсан бөгөөд тус компанийн захирал Г.Ганхуяг Эрдэнэт үйлдвэрийн инженер техникийн ажилтнуудад танилцуулсан байна.

Өмнө нь Эрдэнэт үйлдвэр ХХК, хамтарсан үйлдвэр байхдаа техник эдийн засгийн үндэслэлээ ОХУ-тай хамтран боловсруулдаг байсан бол 100 хувь үндэсний аж ахуйн нэгж болсноор Монгол Улсын Компанийн тухай хуулийн дагуу өөрсдөө дотоодын үйлдвэрийнхээ техник эдийн засгийн үзүүлэлтийг тодорхойлох нөхцөл бүрдэж байгаа юм.

Нөгөө талаар, энэ оны 6-р сарын 28-ны өдөр Эрдэнэт үйлдвэрийн хүдрийн ордын нөөцийг шинэчлэн тогтоож, баталгаажуулсан. Ордын нөөцийг шинээр баталгаажуулсан болон үйлдвэрийн техник эдийн засгийн үндэслэлийг 25 жил тутамд шинэчлэн боловсруулах журмын дагуу уг ажлыг Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирлын тушаалд зааснаар тус үйлдвэрийн Хөгжлийн бодлогын газар, Хөгжлийн хэлтэс, Геологи маркшейдрийн хэлтэс “Голден поржект” компанитай хамтран гүйцэтгэсэн ажээ.

Техникийн зөвлөгөөний үеэр мэргэжилтнүүд харилцан санал бодлоо солилцож, хэд хэдэн санааг шинээр оруулах шаардлагатай байгааг ярилцсан байна.


Хэрэв таньд манай сайт таалагдаж байвал "LIKE" дарна уу

Нийт сэтгэгдэл: 0

АНХААРУУЛГА: Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү.
Дээрх мэдээ/нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх,
хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг таньд олгож байна.
Солих
Одоогоор сэтгэгдэл ороогүй байна. Хэрэв оруулвал та анхных нь болно
ШИНЭ МЭДЭЭ
ОДДЫН АМЬДРАЛ