2016-12-10 03:08

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүд томилогдов

УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүдийг томиллоо.

Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн ажил олгогч болон даатгуулагчийг төлөөлсөн 4 гишүүн үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд ирүүлжээ.

Ингээд тухайн гишүүдийн оронд Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлд нэр дэвшүүлэхийг нээлттэй зарласан юм.

Зарын дагуу Үндэсний зөвлөлийн ажил олгогч болон даатгуулагчийг төлөөлсөн гишүүнээр ажиллахаар нийт найман хүн нэрээ дэвшүүлсэн байна.

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар гишүүд нэр дэвшигчдээс асуулт асууж, хариулт авсан бөгөөд хуралдаанд оролцсон гишүүд Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 4 гишүүнийг сонгох саналаа өгчээ.

Нууц санал хураалтын дүнгээр:

  • Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн ажил олгогчийг төлөөлсөн гишүүнээр Э.Оюунтэгш, Н.Алгаа,
  • Даатгуулагчийг төлөөлсөн гишүүнээр Ц.Сүхбаатар, Т.Батзул нар олонхын санал авсан байна.

Байнгын хорооны энэ саналыг чуулганд оролцсон гишүүд дэмжснээр Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн ажил олгогчийг төлөөлсөн гишүүнээр Э.Оюунтэгш, Н.Алгаа, даатгуулагчийг төлөөлсөн гишүүнээр Ц.Сүхбаатар, Т.Батзул нарыг томиллоо.

Харин чөлөөлөгдөх хүсэлтээ ирүүлсэн Д.Дулмаа, Ц.Отгонбаяр, Д.Ганбаяр, Л.Ганпүрэв нарыг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүний үүрэгт ажлаас чөлөөлжээ.


Хэрэв таньд манай сайт таалагдаж байвал "LIKE" дарна уу

Нийт сэтгэгдэл: 0

АНХААРУУЛГА: Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү.
Дээрх мэдээ/нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх,
хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг таньд олгож байна.
Солих
Одоогоор сэтгэгдэл ороогүй байна. Хэрэв оруулвал та анхных нь болно
ШИНЭ МЭДЭЭ
ОДДЫН АМЬДРАЛ