2016-12-12 08:00

Эрүүл ажлын байртай шилдэг байгууллага шалгаруулна

Тасралтгүй нэмэгдэж буй халдварт бус өвчний нийтлэг эрсдэлт хүчин зүйлийг бууруулах, эрт илрүүлгийг нэмэгдүүлэх, өвчлөл, түүний хүндрэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Эрүүл ажлын байр“ удирдамжийг хэрэгжүүлэгч нийслэлийн шилдэг байгууллагыг 2016 оны арванхоёрдугаар сарын 27-ны өдөр шалгаруулах гэж байна.

Хамрах хүрээ: Нийслэлийн Засаг Даргын хэрэгжүүлэгч агентлагууд, 9 Дүүргийн Засаг даргын тамгын газар

Материалд тавигдах шаардлага: Эрүүл ажлын байр удирдамжийн дагуу хийсэн ажлаа баримтжуулсан байх 

Шалгаруулалтын материал авах хугацаа: 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс 12 дугаар сарын 19-ны өдрийг дуустал

Хүлээн авах байгууллага: Нийслэлийн эрүүл мэндийн газрын Нийгмийн эрүүл мэндийн хэлтэс. 320981 дугаарын утсаар дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой гэж Нийслэлийн эрүүлмэндийн газраас мэдээллээ.


Хэрэв таньд манай сайт таалагдаж байвал "LIKE" дарна уу

Нийт сэтгэгдэл: 0

АНХААРУУЛГА: Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү.
Дээрх мэдээ/нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх,
хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг таньд олгож байна.
Солих
Одоогоор сэтгэгдэл ороогүй байна. Хэрэв оруулвал та анхных нь болно
ШИНЭ МЭДЭЭ
ОДДЫН АМЬДРАЛ