2016-11-11 07:29

ДЭЛХИЙН ХАМГИЙН ЭРСДЭЛТЭЙ СПОРТЫН ТӨРЛҮҮД

liff Diving /Хадан цохионоос үсрэх/

 Энэ төрөл аюултай спортын төрөлд багтах нь гарцаагүй. Тус спортоор хичээллэгчид ойролцоогоор  25 метрийн өндөр хадан цохионоос агаарт хий эргэлдэн ус руу ордог байна.

Big-Wave Surfing (Далайн давалгай дээр гулгах)

 

Далай тэнгисийн том давалгаан дээр урт нарийн тавцан бүхий хэрэгслээр гулгадаг. Тэд дээд тал нь 12 гаруй метрийн өндөрт гарч 22 м/с хурдтай гулгадаг аж.

Slack lining (Олсон дээгүүр алхах)

 

20 гаруй жилийн өмнө "Yosemite" Үндэсний паркт уулчдын баг энэхүү спортыг анх нээжээ. 5 см-ийн нарийн олсоор өндөрлөг хоёр цэгээс бэхлэн тэнцвэрээ олж явах юм.

Zorbing (Зорбин)

 

Анх Шинэ-Зеландад үүссэн гэх. Тус спортыг сонирхогчид том бөмбөлөгт ороод дотроос нь өөрийгөө хаагаад яг л лоттерейн бөмбөлөг шиг усан дээр аль эсвэл уулын жижиг дов толгодоос доош уруудан өнхрөх хэрэгтэй.

Bull Running (Бухтай гүйлт)

 

Хэдий бухтай гүйнэ гэдэг боломжийн мэт соносогдох ч энэ нь тийм ч хялбар биш юм. Памплона-н Энсиеррогын наадмаар буюу зургаагаас ч их галзуу бухнууд,  ирсэн хүмүүс хамтдаа 800 метрийн зайд гүйх юм. Энэ нь жинхэнэ аюул гэсэн үг, галзуу бухнууд хурц эврээрээ яаж ч мэднэ шүү дээ. Өнгөрсөн жилүүдэд бухтай гүйсэн хүмүүсийн 15 нь золгүй байдлаар амиа алдсан байна.

Shark-Cage Diving (Аварга загас руу тортой шумбах)

 

Шүдээ хавируулан явах аварга загастай нүүр тулвал ямар вэ?  Сонирхогчид Далай ван арал дээр очиж 45 минут далайд шумбаж энэ зүйлийг үзэх юм. Гэхдээ төмөр торонд орж шумбах бөгөөд энэ нь махчин амьтнаас хамгаалах зориулалтай аж.

White-Water Rafting (Завиар гулгах)

 

Энэ төрлөөр оролдоход Непалийн аймшигт ус мөсөн гол хамгийн тохиромжтой. Гэхдээ энэ голыг харьцангуй дөлгөөн тайван хэсгээр явах хэрэгтэй.

Fly boarding (Тавцантай хөөрөх)

 

Зугаацах нэгэнд энэ нь хангалтгүй ч сэтгэл дундуур байлгахгүй. Франки Запата гэх Франц залуу анх 2011 онд  уг санааг сэдэж байжээ. Далайд усны маш хүчтэй даралтыг тавцан руу өгөн улмаар таныг яг л супер баатар болгон нисгэх болно.

Sky Diving (Тэнгэрээс доош үсрэх)

 

Энэ бол жинхэнэ айдсын тулаан. 4,8 км буюу толгой эргэм өндөрт нисдэг тэргээр гаран дээрээс доошоо шууд үсрэх юм. Шинэ-Зеландаас гаралтай энэхүү спортыг оролдсон хэн ч дэлхийн агуу зоригтонуудыг нэг. Мэдээж шүхрийн тусламжтай газардана.

Free Diving (Далайд чөлөөт шумбах)

 

Бали диваажингийн аралд болор тунгалаг цэнхэр далай руу гайхалтайгаар аялна. Өмнө нь зөвхөн загасчлах, сувд хайхаар л шумбадаг байсан бол одоо аль хэдийн спорт болжээ. Доошоо 200 метрийн гүн рүү ямар ч хүчилтөрөгчгүй нэг л амьсгалаар шумбадаг аж. Ингэж шумбахдаа далайн амьтдыг харж болдог байна.

Thai Boxing (Тай бокс)

 

Өнөө үеийн гардан тулаан Муя Тай бокс19-р зууны үеэс Тайланд улсад үүсч байжээ. Гардан тулааныг “Найман үеийн урлаг” хэмээдэг бөгөөд маш хүнд хэцүү тулааны төрөл юм. Албан ёсоор тохой, өвдөг, хөлөөр хамгаалахыг зөвшөөрдөг. Тулаанчид рингэн дээрээс дамнуургаар зөөгдөн буух хүртлээ тулалддаг.

Bungee-Jumping (Олстой үсрэх)

 

2006 оноос үйл ажиллагаагаа эхэлсэн 233 метр өндөртэй Хятадын Макао дах “Macau Tower” нь дэлхийн хамгийн өндөр олстой үсрэлтийн байгууламж юм.  Ердөө 5 секундэд 200 км/ц-н хурдтай явах юм. Оргил цагийн үсрэлт нь оройн цагаар байдаг аж.

Parkour (Паркоур)

 

Хөдөлгөөний урлаг бөгөөд Францад 1990-ээд оноос Дэвид Бэллэ гэх хүн санаачлан тэнгисийн цэргийн дасгалаас улбаалан гаргажээ. Дээвэр, хана гэх мэт обьектуудыг ашиглан үсэрч харайн хий эргэлт хийдэг. Энэхүү спорт нь сүүлийн үед залуучуудын сонирхолыг ихээхэн татах болжээ.

Ice Climbing (Мөсөн уулруу авирах)

 

Цасаар хучигдсан өндөр уулс руу авирах нь нэгэн шинэ төрлийн сорилт болоод байна. Норвеги улсад жил бүр болдог Ржукан хэмээх наадмаар 150 гаруй авирагчид гутлын тах, зээтүүтэйгээ ирэн оролцдог аж.


Хэрэв таньд манай сайт таалагдаж байвал "LIKE" дарна уу

Нийт сэтгэгдэл: 0

АНХААРУУЛГА: Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү.
Дээрх мэдээ/нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх,
хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг таньд олгож байна.
Солих
Одоогоор сэтгэгдэл ороогүй байна. Хэрэв оруулвал та анхных нь болно
ШИНЭ МЭДЭЭ
ОДДЫН АМЬДРАЛ