2016-11-14 07:27

Трампын тансаг үл хөдлөх хөрөнгө

АНУ-ын 45 дахь ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трампын эзэмшилд байдаг тансаг үл хөдлөх хөрөнгийг танилцуулж байна. 200-300 сая ам.долларын үнэтэй “Mar-a-Lago” хэмээх түүний тансаг “харш” АНУ-ын Флорида мужийн далайн эрэг дээр байрладаг.

АНУ-ын Үндэсний Паркын үйлчилгээний газрын мэдээлснээр Маржори Мерривэдер Пост хэмээх нийгмийн зүтгэлтэн, “Женерал фүүдс”-ийн өв залгамжлагч, бизнес эрхлэгч хатагтай 1923 онд уг тансаг үл хөдлөх хөрөнгийг бариулсан бөгөөд 1927 онд ашиглалтанд оржээ.  Ашиглалтад орсон даруйдаа уг үл хөдлөх хөрөнгө нь үндэсний түүхт газар болсон байна.

Маржори 1973 онд өөд болсныхоо дараа өөрийн үл хөдлөх хөрөнгөө ерөнхийлөгчийн зуны сууц болгон засгийн газрын мэдэлд өгсөн байна. Гэхдээ барилгыг хэвээр үлдээхэд маш их засвар үйлчилгээ шаардлагатай байсан учраас засгийн газар Маржоригийн охидод эзэмших эрхийг шилжүүлсэн байна. Тэд мөн адил уг тансаг ул хөдлөх хөрөнгийг эзэмшихийг хүсээгүй бөгөөд 1985 онд Дональд Трампад тавилгатай нь хамт 10 сая ам.доллараар заржээ. 

Анх энэхүү тансаг сууцанд нүүж орох санааг Трампын хуучин эхнэр болох Ивана гаргасан бөгөөд тэднийг салсаны дараа “харш” Трампад үлджээ.

Харин одоо бол энэхүү тансаг харшийн үнэ 200 сая ам.долларааас 300 сая ам.доллараар тооцогдож байна.


Хэрэв таньд манай сайт таалагдаж байвал "LIKE" дарна уу

Нийт сэтгэгдэл: 0

АНХААРУУЛГА: Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү.
Дээрх мэдээ/нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх,
хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг таньд олгож байна.
Солих
Одоогоор сэтгэгдэл ороогүй байна. Хэрэв оруулвал та анхных нь болно
ШИНЭ МЭДЭЭ
ОДДЫН АМЬДРАЛ