2016-12-11 03:47

Онцлох жиргээг хүргэж байна

Жиргээнд хамгийн их анхааралт татаж байгаа хүний нэг бол “Дэлхийн мисс”-т оролцож байгаа А.Баярцэцэг билээ. Тэрээр ирэх ням гаригт /12.18/ болох финалын шалгаруулалтын өмнө болдог урьдчилсан шалгаруулалтад амжилттай оролцсоор байна.

Мисс А.Баярцэцэг авьяас үзүүлбэрт дэлхийн 120 орноос 21-д үлдэж, улмаар дараагийн шалгаруулалтаас шилдэг 10-т багтсан билээ. Тэрээр уран бичлэгийг бүжиг болон илбэтэй хослуулан бэлтгэж, Польш, Хорват, Филиппин, Латви, Малта, Укриан, Унгар, Чили болон Канадын гоо бүсгүйчүүдийн хамт үлдсэн.

Харин одоо авьяасийн шилдэг 10-н ялагчийг MobStar app-р тодруулах бөгөөд санал асуулга эхэлсэн. 

Mobstar-caa "OFFICIAL MISS WORLD" гэж бичээд хайнгуут гарч ирэх бөгөөд Монголынхоо авъяасын үзүүлбэрийг зүүнээс баруун тийш гулсуулан YES хэмээн саналаа өгнө. Хамгийн олон санал авсан тохиолдолд Авъяасын ялагч болон ШИЛДЭГ 20-д үлдэх юм.

"Miss World 2016" тэмцээнд амжилт үзүүлэх орнуудын таамаглалыг гаргадаг хамгийн томоохон сайт Missosology-д Монголын оролцогч А.Баярцэцэг энэ удаад эхний аравт багтаан онцолжээ. Гэхдээ хүн амын тоо багатай урчаас санал асуулга дээр түрүүлж чадахгүй байх магадлалтай гэсэн байна. Иймээс бүгдээрээ хичээж байгаад чаддаг гэдгээ харуулцгаая.


Хэрэв таньд манай сайт таалагдаж байвал "LIKE" дарна уу

Нийт сэтгэгдэл: 1

АНХААРУУЛГА: Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү.
Дээрх мэдээ/нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх,
хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг таньд олгож байна.
Солих
Уншигчидын бичсэн сэтгэгдэлд Goodnews.mn сайт хариуцлага хүлээхгүй болно
  1. Зочин | 2017-08-07 06:12:00
    ukrain
ШИНЭ МЭДЭЭ
ОДДЫН АМЬДРАЛ