2016-12-24 04:41

Билл Гэйтс ирээдүйд хүн бүрт хамгийн их хэрэг болох гурван мэдлэгийг тодорхойлжээ

Түүний хэлснээр ирээдүйд шинжлэх ухаан, инженерчлэл, эдийн засаг гэсэн гурван салбарын мэдлэг хүн бүрт чухал хэрэгцээтэй зүйл болох гэнэ.

Ийм мэдлэг, чадвартай хүмүүс ирээдүйд ямар ч байгууллага, салбарыг өөрчлөгч гол хүч болох ажээ.

Майкрософтыг үндэслэгч, домогт тэрбумтан хэлэхдээ “Чи код бичих эсвэл үелэх системийн эксперт байх албагүй, харин тэдгээрийг ойлгодог байхад л асар их хэрэг болно. Програм зохиож чадахгүй ч инженер хүн юуг хийж чадах, юуг хийж чадахгүй болохыг ядаж ойлгодог болох хэрэгтэй” гэсэн юм.

Билл Гэйтс саяхан цэвэр эрчим хүчний технологийг хөгжүүлэх $1 тэрбумын сан байгуулж, цаг уурын өөрчлөлттэй тэмцэх болсноо зарласан. Тэрээр Ричард Брэнсон, Жэф Бэзос, Жэк Ма, Масаёши Сон зэрэг нийтдээ $170 тэрбумын хөрөнгөтэй хүмүүсийг тэргүүлэн энэхүү сангийн үйл ажиллагааг эхлүүлж байгаа юм.


Хэрэв таньд манай сайт таалагдаж байвал "LIKE" дарна уу

Нийт сэтгэгдэл: 1

АНХААРУУЛГА: Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү.
Дээрх мэдээ/нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх,
хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг таньд олгож байна.
Солих
Уншигчидын бичсэн сэтгэгдэлд Goodnews.mn сайт хариуцлага хүлээхгүй болно
  1. Зочин | 2017-07-11 16:14:00
    Tramp-iin nuraasan, tusvuus ni hassan tsever erchim huchnii eh uusveriin ajliig ene ih hun sanaachlan ehluulj baigaa ni taalagdlaa. Teneg uls turch ni hiihgui bol tsetsen sayatanguud ni hiideg niigem ajee.
ШИНЭ МЭДЭЭ
ОДДЫН АМЬДРАЛ